Германы цагдаа болон гал сөнөөгчид шинэ жилийн баяраар хувийн зориулалтаар салют буудуулахыг хориглолоо. Учир нь цагдаа, онцгой байдлын ажилтнууд руу олон арван халдлага үйлдсэн тохиолдол гарсан тул салютын хэрэглээг улс даяар бүрэн хориглололл. Мөн онцгой байдлын албаны чадавхийг нэмэгдүүлэхийг уриалаад байна.
Берлин хотын албаныхны мэдэгдсэнээр "Манай онцгой байдлынханд энэ шинэ жилээр юу тохиолдсоныг төсөөлөхийн аргагүй" гэж хэлсэн нь баярын шөнө салютын хэрэглээ буруу тийш эргэж, баярлах хэрэгсэл биш, халдлагын “зэвсэг” болсныг илтгэж байна хэмээн DW мэдээлжээ.
Тодруулбал, зөвхөн Берлинд л гэхэд хамгийн багадаа 33 офицер, гал сөнөөгч гэмтэж бэртсэн бөгөөд үүнтэй төстэй олон арван хэрэг Герман даяар бүртгэгдсэн байна. Зарим этгээд салютыг санаатайгаар, бусдын биед халдах зорилгоор ашигласан байж болзошгүй гэж хардаж байна.