Цар тахлын үеэр тоглолтоо хийж чадаагүй олон уран бүтээлч 2022 онд эргэн ирсэн. Тэд шүтэн бишрэгчдээ баярлуулсан цөөнгүй тоглолтыг хийж амжсан юм. Гэхдээ 2023 он үүнээс ч илүү олон гэнэтийн бэлэг, тоглолтуудаар дүүрэн байх нь ээ. Ингээд 2023 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн тоглолтуудыг танилцуулъя.
R&B дуучин SZA 12-р сарын эхэнд шинэ цомгоо гаргасан бөгөөд Хойд Америк даяар анх удаа аялан тоглолт хийх болсноо зарлааад байна. Тодруулбал, түүний тоглолт хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн энэ зун Arctic Monkeys хамтлаг аялан тоглолт хийх болсноо зарласан нь олон шүтэн бишрэгчдийг нь догдлуулаад байгаа юм. “The Car” нэртэй аялан тоглолтыг Хойд Америкт хийхээр төлөвлөжээ. Олон жил тоглолт хийлгүй хүлээлгэсэн Ed Sheeran ч мөн энэ оны тавдугаар сараас тоглолтоо хийх болсноо зарлаад байна.
Дэлхийн аялан тоглолтоороо олон мянган шүтэн бишрэгчдээ баярлуулж байгаа хүн бол дуучин Тэйлор Свифт. Тэрээр өнгөрсөн 10-р сард Midnight цомгоо танилцуулсан бөгөөд ийнхүү 4-5 жилийн дараа маш том аялан тоглолтоор сонсогчидтойгоо уулзах гэж байна. Түүний тоглолтын тасалбар зарагдаж эхэлснээсээ хойш эрэлт ихтэй болж, захиалгын систем гацах болсон аж.
Түүнчлэн алдарт дуучин Beyonce-г энэ онд тоглолт хийж магадгүй гэсэн таамаглал гараад байна. Тэрээр өнгөрсөн онд Resnassance цомгоо гаргаж, дэлхий нийтийг шуугиулаад байгаа билээ.
Эх сурвалж: tickpick.com