Луис Инасио Лула да Силва Бразилийн шинэ ерөнхийлөгчөөр тангараг өргөж, гурав дахь удаагаа тус улсын хамгийн дээд албыг хаших гэж байна. Зүүний үзэлтэй Лула-г өдгөө ахмад улстөрч гэж тодорхойлдог бөгөөд тэрээр 2003-2010 оны хооронд тус улсыг удирдаж байсан юм. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард болсон санал асуулгаар Жаир Болсонаро ялсан билээ. Ийнхүү Лула анхны илтгэлдээ "аймшигт балгас" болсон улс орноо сэргээн босгоно гэж тангарагласан байна.
Лулагийн дэмжигчид өглөө эрт Конгрессын өмнө цугларч, Ажилчдын намын улаан өнгөөр дагнажээ. Тэд удирдагчаа тангараг өргөхийг харахаар ирсний сацуу баяр тэмдэглэхээр ирлээ гэж дотоодын хэвлэлүүд нь бичиж байна. Лула болон дэд ерөнхийлөгч Жералдо Алкмин нар тангараг өргөх ёслолын ажиллагаа руу явах үедээ хотын голоор машинтай явж, ард иргэдтэйгээ мэндчилжээ. Тэд өнгөрсөн өдрүүдэд кабинетаа сонгох, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд шаардлагатй хүмүүсийг томилох зэрэг ажлуудыг хийсэн байна. Тангараг өргөснийхөө дараахан Лула Бразилийн ард түмэнд хандаж, "үндэстнийг сэргээн босгож, бүх нийтийн Бразил болгоно" гэж амласан байна.
Эх сурвалж: BBC