Хятад улс АНУ-д суугаа Элчин сайд Цин Ганыг гадаад хэргийн сайдаар томиллоо гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
56 настай Цин сүүлийн 10 жилийн турш Хятадын томоохон дипломатчаар ажиллаж байсан Ван И-г ийнхүү орлолоо. 69 настай Ван И өнгөрсөн аравдугаар сард Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон бөгөөд гадаад бодлогод илүү их үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Харин Цин нь ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Их Британи дахь Хятадын элчин сайдын яаманд албан тушаал хашиж байсан зэрэг туршлага арвин нэгэн юм байна.
Ши Жиньпиний итгэмжлэгдсэн туслах гэгдэх Цин 2014-2018 оны хооронд ерөнхийлөгчтэйгөө тун ойр ажиллаж байжээ. Тэрээр мөн Хятадаас АНУ-д суугаа 11 дэх Элчин сайдаар 17 сар ажилласны дараа ийнхүү Вашингтоноос Бээжинд буцаж ирэхээр боллоо. Энэ долоо хоногт АНУ-ын хоёр сар тутмын "National Interest" сэтгүүлд нийтэлсэн ярилцлагад Цин Хятадын гадаад бодлогын талаарх байр суурийг тоймлон дурьдаж, Хятад, Америкийн харилцаа бол “аль нэг нь ялдаг харилцаа мөн” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: AL JAZEERA