Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 88 ажлын байрны “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-ыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Тус компанийн ахлах менежерийн ажлын байр л гэхэд сарын 9-12 сая төгрөгийн цалинтай байгаа юм.
Сонгон шалгаруулалтын албан мэдээг хүргэж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50-иас дээш хувийн хувьцааг эзэмшдэг, мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аар дамжуулан эзэмшдэг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд удирдлагаар ханган ажиллаж байна. Харьяа болон охин компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зорилготой компани юм.
“Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэн зохион байгуулж групп, нэгдлийн хэлбэрээр ажиллуулахтай холбогдуулан 2022 оноос Монгол Улсын томоохон үйлдвэрүүд болох “Эрдэнэт” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тус компанийн харьяанд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.
Бид дараах “Нээлттэй ажлын байр”-ыг зарлаж, Танд ажлын таатай орчин нөхцөл, өрсөлдөхүйц цалинг санал болгож байна.
Ажлын байр тус бүр дэх сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://e-tanhim.gov.mn/jobad сайтаас үзнэ үү.
Бүртгэл: 2023.01.02 – 2023.01.16-ны өдрүүдэд https://e-tanhim.gov.mn/ сайтаар бүртгэнэ.
Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
Ярилцлага: 2023.01.30–2023.02.01– ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
Санал, хүсэлт, тодруулах зүйлс байвал
Та Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв, “Эрдэнэс Монгол” ХХК-ний 75553399-223 утсаар хандах боломжтой.
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” компани