БНСУ-д амьдардаг Монголчууд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус улсын Кёнги мужийн Почон хотод нэгэн монгол залуугийн амийг хөнөөсөн хэргээр 50 гаруй насны монгол залууг баривчилж, цагдаагийн газраас шалгаж байна. Энэ тухай Почон хотын цагдаагийн газраас мэдээлжээ.
Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр энэ сарын 2-ны өдрийн 04:15 минутанд иргэн А нь талийгаач Б-гийн байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөжээ. А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд Солонгост амьдарч буй монголчуудад зориулсан оны төгсгөлийн үдэшлэг дээр танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрсөн байна.
А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ аминд нь хүрсэн гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: ChosunBiz