Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-д нэмэгдэж буй ковид-19-ийн дэгдэлтийн талаар ил тод мэдээлэлтэй байх нь маш чухал байгааг онцоллоо.
Тодруулбал, бусад улс орнууд үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд тус улсад нэмэгдэж буй халдварын талаарх бодит мэдээллийг хуваалцахыг Хятадын албаныханд дахин хэлжээ.
“ДЭМБ эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх, нас баралт зэрэг өвчний нөлөөллийн талаарх мэдээлэл, нөхцөл байдлын талаарх тодорхой, бодит цагийн мэдээллийг тогтмол хуваалцахыг хүслээ” гэж НҮБ мэдэгдсэн байна. Үүнийг баасан гарагт Хятад болон ДЭМБ-ын албаны хүмүүс уулзсаны дараа хэлжээ.
Хятадад “Тэг Ковид” бодлогыг сулруулсны дараа эрчимтэй нэмэгдэж буй вирусийн тархалт нь дэлхий даяар дахин түгшүүр төрүүлж, Хятадын албаныхан энэ талаар бодитой тоо мэдээлэл өгч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлээд байна.
Эх сурвалж: AL JAZEERA