Оросын пуужин Украйны хотуудыг дахин онилсон гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Украины нийслэл Киев хотын захирагч Виталий Кличко нийслэлд хэд хэдэн дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын арми дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоог хийснээс хойш хоёр хоногийн дараа ийнхүү дахин халдаж буйг хэвлэлүүд мэдээлж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ Украинчуудыг "Шинэ жилээ харанхуйд угтахыг харахыг хүсэж буй бололтой” гэж болзошгүй ээлжит дайралтыг мөн санууллаа. Гэхдээ Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем идэвхжээд байгаа юм. Тэд сүүлийн үеийн хэд хэдэн пуужингийн цохилтын ихэнхийг устгаад байгаа билээ.
"ОХУ сүүлийн хэдэн сарын хугацаанд Украины эрчим хүчний салбарыг онилж, цахилгаан станцуудыг нь сүйтгэж, хэдэн сая хүнийг тэгээс доош температурт харанхуйд автуулж байна" хэмээн Украины эрх баригчид мэдээлсээр байна.
Эх сурвалж: BBC