Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв талбайд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавьж буй иргэнийг хүчээр авч яван, мөнгө авсан гэж лайв хийлгэжээ. Түүнийг “Ам бөх бол амь бөх шүү. Чамайг хаанаас ч олно” гэж сүрдүүлжээ.
Жагсагч “Намайг таксигаар лагерт аваачиж “Мөнгө авсан гэж хэлж, лайв хий. 100 грамм архи уугаад, зоригоо чангал гээд үг зааж, лайв хийлгэсэн.
Би хөдөөнөөөс гэртээ ирэхэд араас машин, хүн дагаад л. Гэрийн эргэн тойронд хүмүүс эргэлдээд байсан. Би маш их айдастай дүү нар дээрээ ирж, нуугдаад дөрөв хонож байна.
Гэхдээ намайг зодож, хутга барьж сүрдүүлээгүй. Танихгүй хүн шууд толгой дараад, машинд хийхэд маш их айсан. “Би амьд гарах уу” гэж асуухад “Гарна” гэсэн. “Ам бөх бол амь бөх шүү. Чамайг хаанаас ч олно” гэж хэлсэн” гэв.