Жүжигчин И Жун Сог IU нарын Япон дахь болзооны зургууд олон нийтийн сүлжээнд тархаад буй. Жүжигчин И Жун Согийн HighZium агентлагаас “Тэд саяхныг хүртэл дотно найзууд байсан. Одоо албан ёсоор үерхэж, хосууд болсон” гэж мэдэгдэл гаргажээ.
И Жун Сог MBC Drama Awards-ын Дэсан шагналын эзэн болохдоо хэлсэн үгэндээ “Цэргээс халагдаад санаа зовнил, айдас хүйдэс, зовлон шаналалтай их тулгарсан. Тэр үед намайг эерэг энергээр зөв зам руу чиглүүлж өгсөн хүн бий. Тэр хүнд энэ завшааныг ашиглаад хэлэхийг хүссэн зүйл байна. Үргэлж мундаг байсанд баярлалаа. Би чамд удаан хугацаанд сайн байсан, бас маш их хүндэлж явдгаа хэлмээр байна.
Тэр хүнийг харахаар илүү хичээнгүй амьдрах байж, илүү сайн хүн байх байж гэж боддог. Өнгөрсөн амьдралаа эргэж харж, харамсах сэтгэгдэл төрдөг. Цаашид илүү сайн хүн байхын төлөө хичээх болно.
Илүү хичээнгүй, илүү сайн жүжигчин болох болно" гэжээ.