Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар спорт хороо”, “Таван хан” дэвжээний бөх Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаярын тухай баримтууд:
- 1998 оны долоодугаар сарын 1-нд төрсөн. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат. Айлын отгон хүү юм.
- “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг бодибилдинг, фитнесийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
- Тэр “13 насандаа Н.Түвшинбаяр тамирчин олимпын аварга болж байсан нь санаанд тод үлдэж, барилдах хүсэлтэй болсон. Түүнээс хойш барилдах сонирхолдоо хөтлөгдөн бөхөөр хичээллэж эхэлсэн” тухайгаа ярьжээ.
- Бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж, 2018 онд Цагааннуурын наадамд түрүүлж, сумын заан болсон.
- 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн хурц арслан болсон.
- 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа 21 насандаа улсын начин цол хүртсэн.
- Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болжээ.
- 2022 оны үндэсний их баяр наадамд үзүүрлэж, улсын арслан цол хүртсэн.
- Б.Орхонбаяр нь маш хурдтай барилддаг бөх. “Би яагаад ч юм хурдан барилдчихдаг. Энэ нь миний онцлог байх. Бас үзэгчдэд сонирхолтой, үзүүштэй барилдаан үзүүлэхийг хичээдэг” гэж ярьдаг.
- Хувь хүний хөгжлийн тухай ном, шүлэг унших дуртай.
Тэрээр өчигдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ой, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаанд улсын харцага Г.Бадрахаар долоо давж, түрүүлсэн юм.