"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлж байна.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны байгууллагын түвшинд хариуцлагын тогтолцоог бодитой болгох хариуцдаг эзэнтэй байлгах чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн.
Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг газар байгуулагдаж, нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон. Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь урьдчилсан тандан судалгаа хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, иргэн төрийн хооронд үүсдэг асуудлуудын учир шалтгааныг судалгаа шинжилгээний орчинд тодорхойлох юм. Энэ ажлын бодит үр дүн богино хугацаанд гарна гэдэгт Засгийн газар эргэлзэхгүй байна.
Монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байна. Цалинг дөрвөн үе шаттай олгоно.
- Ахлах менежер буюу газрын дарга- 9-12 сая төгрөг
- Менежер- 6.5-8.5 сая төгрөг
- Ахлах мэргэжилтэн- 4-56 сая төгрөг
- Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан" гэв.
Мэдээллийг шууд хүлээн авч үзнэ үү.