Энэтхэгийн эм үйлдвэрлэгч Marion Biotech компанийн үйлдвэрлэсэн ханиалгах сироп уусны улмаас 18 хүүхэд нас барсан тухай Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Урьдчилсан шинжилгээгээр тус эмд хортой бодис болох этилен гликол илэрсэн гэж тус яамнаас мэдээллээ. Түүнчлэн хүүхдүүдэд Dok-1 Max сиропыг эмчийн жоргүйгээр өгсөн байна.
Тодруулбал, тэдний хэрэглэсэн хэмжээ нь хүүхдэд зориулсан стандарт тунгаас хэтэрсэн байжээ. Узбекистаны мэдэгдлээс ердөө долоо хоногийн өмнө Гамби улс мөн Энэтхэгийн өөр нэг үйлдвэрийн ханиадны сиропоос болж хүүхэд нас барсан тухай мэдээлж байсан юм. Харин Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас тус улсын албан тушаалтнууд арванхоёрдугаар сарын 27-ноос хойш "Энэ асуудлаар Узбекистаны албаныхантай тогтмол холбоотой байгаа" гэж мэдэгджээ.
Marion Biotech компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Гэхдээ тэд энэ төрлийн сиропын үйлдвэрлэлээ түр зогсоожээ. Мөн засгийн газар нь шалгалт явуулж байгаа бөгөөд үүний дагуу тус фирмд арга хэмжээ авахаар болсон байна. Энэ мэтчилэн эмчийн зааваргүй эм хүүхдэдээ өгөхгүй байхыг шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: BBC