Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэд Сүхбаатарын талбайд цуглаж, үзэл бодлоо илэрхийллээ. “УИХ тарахаас нааш, гажуудал арилахгүй учраас тогтолцооны өөрчлөлт хий. Парламентад хариуцлага тооцъё” гэсэн уриа лоозон барьж, үгээ хэлж байна.
Иргэд:
- Тогтолцоог өөрчилмөөр байна. Өөрчлөхгүй бол амьдрал дээглэхгүй. Бүгд бие биеэ чирж, татаад хамт “идсэн” учир бүгдийг нь бүрэн эрхээс нь татан буулгахаас нааш гажуудал арилахгүй.
- Монгол улсын эдийн засаг дампуураад удаж байна. 2023 оны хоёрдугаар улиралд эдийн засаг бүрэн дампуурах нөхцөл үүссэн байна. Өрийн асуудал, инфляци зэрэг ард түмний амьдралд нөлөөлдөг, ард түмний амьдралаас хулгайлж байгаа эдийн засгийн тогтолцоо бий болж, хэцүү байдалд хүрсэн байна. Эдийн засгаас гадна улс төрийн нөхцөл байдал хүнд байна. Жагсаал сар орчим үргэлжилж байна. Жагсаалын шаардлага эхэндээ “Ажлаа хий, хулгайчдыг зарла” байсан. Одоо “УИХ тар” болон хувирсан байна. Улс төрийн тогтолцоондоо томоохон өөрчлөлт хийхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй. УИХ тарж байж энэ бүхэн бодит ажил хэрэг болно гэж үзэж байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.