Одгэрэл овогтой Нандин охин төрөхдөө шээс, үтрээ, хошного нь нэг сүвтэй төржээ. Хоёр нас хүртлээ хэд хэдэн хүнд хагалгааг монголдоо хийлгэсэн ч амжилтгүй болоод байсан юм. Харин БНСУ-ын эмнэлэгт охиныг эрүүл саруул, хэвийн болгох боломжтой болсон байна. Хагалгааны зардал нь эхний байдлаар 400 сая төгрөг болж буй учир түүний гэр бүлийнхэн ард түмнээсээ хандив хүслээ.
Энэ талаар охины ээж Г.Наранбаяр, “Миний охин хоёр нас хүртлээ хүнд бүхнийг даваад гарсан. Тийм учраас надад болон манай гэр бүлийнхэнд шантрах эрх байхгүй. Ямар ч байсан болно гээд зүтгэж байна.
Охины минь онош монголдоо хоёр дахь тохиолдол нь болж байгаа.
Яг төрсний дараа манай охинд хөхийг нь ч амлуулалгүй шууд эрчимт рүү аваад явсан. Эрчимтэд байхдаа нэг хоноод л гэдэсний цорго тавих хагалгаанд орсон юм. болсон юм. Би охиноо амьдрах хувьтай, амьдръя гээд л зүтгээд даваад гарч байна гэж ойлгодог. Эхний хагалгаа нь амжилттай болсон. Дараа нь нэг доор бүгдийг нь хийх том хагалгаанд орсон. Тэр хагалгаа амжилтгүй болсон. Ингээд монголд үе шаттай хагалгаанд орох боломжгүй болоод бид хоёр бүх л эмнэлэг рүү материалаа явуулсан. Тэгэхэд солонгост нэг л эмнэлэг болох юм байна, бүтэмжтэй юм байна. Дараагийн хагалгаа юу байх вэ гэдгийг ирэхээр нь хэлж өгнө гэсэн. Эхний хагалгаа нь л 400 сая төгрөг. Бид хоёр залуу гэр бүл. Аав нь солонгост гэрээгээр явчихсан байгаа. Хандивын маань 50 хувь бүрдсэн.
Ядахдаа охиныхоо хэрэгслийг таслахгүй байя гээд аав нь ажиллаж байгаа. Хэрэглэж байгаа зүйлс нь хүртэл үнэтэй. Хагалгаа амжилттай болох юм бол бүх зүйл үр дүнтэй болоод охин маань гэдэсний цоргоо хаалгана. Ингээд яг л жирийн хүүхэд шиг болох юм. Одоо хүүхдээ харахаар цовоо сэргэлэн яг л эрүүл хүүхэд шиг байгаа. Хувцсаа тайлаад л харахаар хэвлийгээрээ хүндэрдэг. Жингийн асуудалтай, өсөлт хоцрогдолтой, дархлаа муу. Эмэгтэй хүүхэд ээж болно. Мэдээж бүх аз жаргалыг мэдрэхийн тулд хийлгэж байгаа маш хүнд хагалгаа.
Охиныг минь эрүүл саруул болоход ард түмэн туслаач” гэв.