Орос- Украины дайнаас болж Украины 18 мянга орчим энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ-ын мэдэгдлээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар энэ тоо бодит байдал дээр хэд дахин илүү байгаа гэдгийг мөн онцолж байна.
Амиа алдагсдын дунд 429 хүүхэд байгаа гэдгийг НҮБ-ын агентлаг мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан юм. Тодруулбал, "Энгийн иргэдийн ихэнх нь хүнд их буугаар буудсан, олон харвах пуужингийн систем, пуужин, агаарын дайралт зэрэг өргөн хүрээний нөлөө бүхий тэсрэх зэвсэг хэрэглэснээс болж амиа алдсан" гэсэн байна. Харин хамгийн их хохирол амссан газар бол Донецк, Луганск зэрэг зүүн бүс нутгийг хамарсан Донбассын хэсэг байв. ОХУ-ын зэвсэгт хүчин хүн ам суурьшсан бүс нутгийг ялгаваргүйгээр буудаж, бөмбөгдөж, энгийн иргэд амь үрэгдэж, эмнэлэг, сургууль болон бусад дэд бүтцийг сүйтгэж байна гэж НҮБ өмнө нь буруутгаж байсан. Ялангуяа, сүүлийн саруудад Москва эрчим хүч, усны дэд бүтцийг онилсоор байгаа юм.
Эх сурвалж: AL JAZEERA, ANEWS