БНСУ 560 тэрбум вон буюу 441 сая ам.долларыг нисгэгчгүй онгоцноос хамгаалах хүчээ сайжруулахад зарцуулна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Даваа гарагт БНАСАУ-ын таван нисгэгчгүй онгоц БНСУ-ын агаарын орон зайд нэвтэрч, цэргийнхэн сөнөөгч онгоцнууд болон нисдэг тэрэгнүүд рүү дайрахад хүргэсэн. Гэвч Өмнөдийн зүгээс ямар ч нисгэгчгүй онгоцыг буулгаж чадаагүй тул ерөнхийлөгч Юн Сук Ёол ийнхүү мэдэгдэл хийж, нөгөө талд цэргийнхэн уучлалт гуйсан байна. Энэ нь 2018 онд хоёр Солонгос гэрээ байгуулснаас хойш анх удаа БНАСАУ-ын нисгэгчгүй онгоц БНСУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдол болж байгаа юм. БНСУ шинээр танилцуулсан төсвийн дагуу тус улс 2027 он хүртэл батлан хамгаалахад нийтдээ 331.4 их наяд вон (261 тэрбум доллар) зарцуулж, жилд дунджаар 6.8 хувиар өсөхөөр зорьж байна. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл “БНАСАУ цөмийн зэвсэгтэй эсэхийг үл хамааран өдөөн хатгасан үйлдлийнхээ хариуг авах ёстой” гэсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera