
Сансрын холбооны үндэсний оператор “Mongolsat networks” компани нийт хэрэглэгчдийнхээ дунд сугалаат хөтөлбөр зохион байгууллаа. Сугалаат хөтөлбөрөөр нийт 12 азтан тодруулж, зургаан азтанд мотоцикл, зургаан азтанд телевизор, “Mongolsat”-ын тоног төхөөрөмж гардуулсан юм. Энэ талаар “Mongolsat networks” компанийн дэд захирал Ц.Дөлгөөнтэнгисээс тодрууллаа.
Ц.ДӨЛГӨӨНТЭНГИС: ДАРАА ЖИЛ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ДУНД СУГАЛААТ ХӨТӨЛБӨР ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛНА
Тэрбээр “Манай “Монголсат” компани хиймэл дагуулаар олон сувгийн дамжуулах үйлчилгээ үзүүлдэг. 2017 оноос хойш тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай үйлчилгээний давуу тал гэвэл, Монгол орны бүхий л газарт телевизийн 100 гаруй сувгийг чанарын өндөр түвшинд дамжуулдаг. “Монголсат”-ыг хаашаа л бол хааш нь зөөвөрлөөд явах боломжтойгоороо мөн давуу талтай.
Манайх 2022 оноос багцын үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулж эхэлсэн. Энэ оны есдүгээр сарын 24-нөөс XII сарын 24-ний хооронд сугалаат хөтөлбөр амжилттай зохион байгуулж, азтануудаа шалгарууллаа. Азтануудад шагналыг нь гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Таван жилийн хугацаанд “Монголсат”-ыг хэрэглэж байсан болон шинэ хэрэглэгчиддээ бэлэг барих, урамшуулахын тулд энэ сугалаат хөтөлбөрийг зохион байгууллаа. Зөвхөн “Монголсат”-ын хэрэглэгчдийн дунд явуулснаараа онцлог.
Азтан болсон хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 80, 90 хувь нь шахуу орон нутгаас шалгарсан. Бид мотоцикл бэлдсэний дөрвийг нь орон нутгийн хэрэглэгч хожлоо.
Телевизор, мотоцикл, “Монголсат”-ын төхөөрөм зэрэг бидний бэлэг хэрэгцээт бүтээгдэхүүн байсанд нь хэрэглэгчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн.
2023 онд шагнал, урамшууллын тоо хэмжээг юм уу төрлийг өөрчлөөд “Монголсат”-ын хэрэглэгчид дунд сугалаат хөтөлбөр дахин явуулахаар төлөвлөлөө.
Бид ирэх онд сувгийн тоогоо нэмнэ, дотоодын болон гадаадын илүү олон сонирхолтой контентуудыг хүргэнэ. Мөн өөрсдөө контент бүтээх тал дээр ажиллахаар төлөвлөж байгаа.
“Монголсат”-ын хэрэглэгчид болон телевиз үзэн суугаа та бүхэндээ “Монголсат” компаниас шинэ оны мэнд хүргэе. “Монголсат” компаниас барих гэнэтийн бэлгүүд цаашид үргэлжилсээр байх болно гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.
Л.ИДЭРЦОГ: ХОЖСОН МОТОЦИКЛОО ГАРДАЖ АВАХААР ӨМНӨГОВЬ АЙМГААС ЗОРЬЖ ИРЛЭЭ
Энэ үеэр нэгэн азтан бэлгээ гардаж авахаар Өмнөговь аймгаас зорьж ирсэн байлаа. Тус аймгийн Баяндалай сумын Төхөм бригадын малчин түүнийг Л.Идэрцог гэдэг.
Тэрбээр “Би өөрийгөө азтан болно гэж ёстой бодоогүй. Хонь хариулахад ирсэн чинь эхнэр, хүүхэд “Азтан боллоо” гэхэд нь итгээгүй.
Хөдөөгийн бидэнд, малчдад мотоцикл ёстой хэрэгтэй унаа. Мотоциклоор гол ажлаа амжуулдаг. Шинэ оны зааган дээр мотоциклтой болсондоо, супер азтан болсондоо туйлын их баярлаж байна” гэлээ.