Нярай хүүхдийг бор хоолонд хэдэн сартайд нь, хэрхэн оруулах вэ. Эцэг, эхчүүд хүүхдээ бор хоолонд оруулахдаа ямар алдаа түгээмэл гаргадаг вэ. Энэ талаар “Долоон одой” хүүхдийн эмнэлгийн эмч Д.Цолмон ингэж зөвлөж байна.
ХҮҮХДИЙГ ЗУРГААН САРТАЙД НЬ БОР ХООЛОНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Тэрбээр “Нярай, балчир хүүхдийн тухай хууль батлагдчихсан байгаа. Энэ хуулийн дагуу хүүхдийг зургаан сар хүртэл нэмэгдэл хоолонд оруулахгүй, дан эхийн сүүгээр хооллох хэрэгтэй гэж зөвлөдөг.
Нялх хүүхдийг нэмэгдэл хоолонд анх оруулах ярвигтай асуудал. Цаад талын хугацаа нь зургаан сар хүрэхэд нэмэгдэл хоолонд оруулсан байх ёстой.
Эхийнхээ сүүнд цадахгүй байгаа тохиолдолд таван сар хагастайд нь бор хоол өгч эхэлдэг. Энэ нь нэг талаар хууль зөрчиж байгаа юм шиг боловч зургаагаас дээш сартай хүүхдийг бор хоолонд оруулна гэж байгаа нь зарим тохиолдолд учир дутагдалтай.
Нэмэлт тэжээлд оруулахад маш чухал нэг зүйл бий. Хамгийн гол нь хүүхдээ дасган хооллох хэрэгтэй. Ямар ч байсан эхний бүтээгдэхүүн нь моно каш байх ёстой. Энэ нь цагаан будаа ч байж болно. Олон холимог биш моно кашнаас эхлэх нь зүйтэй. Зарчмын хувьд, нэг тэжээлд анх оруулсан бол түүгээрээ дасган хооллоод, 7-10 хоног заавал өгөх хэрэгтэй.
НЯЛХ ХҮҮХДЭД ӨДӨР БҮР ӨӨР, ӨӨР НЭМЭГДЭЛ ХООЛ ӨГӨХ НЬ ХАМГИЙН БУРУУ
Эцэг, эхчүүдийн гаргадаг түгээмэл нэг алдаа бий. Нэмэгдэл хоолонд оруулахдаа нэг өдөр нэг юм өгөөд, маргааш нь өөр хоолоор хооллоод байдаг. Энэ хамгийн буруу. Яагаад гэвэл, хүүхдийн хоол боловсруулах эрхтэн нэмэгдлээр тэжээл авахад тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Тухайн нэмэгдэл тэжээлийг хүүхдийн бие организм хүлээж аван, хөхний сүүнээс өөр бүтээгдэхүүн идэж сураад ирэхээр нь дараагийн хоолоо өгөх хэрэгтэй. Цаашид бид холимогоор өгч болно.
Нярай хүүхдийг анх бор хоолонд оруулахдаа манная каш өгч болохгүй. Нүүрс ус ихтэй учраас. Амтлах гээд сахар ч юм уу хийдэг. Дахиад нүүрс ус болчихож байгаа юм. Энэ блансыг барихын тулд нэмэлт бүтээгдэхүүн дээр сериал бичдэг юм шүү дээ.
Бор хоолонд оруулахад тухайн онцлогоос шалтгаална. Нэмэгдэл тэжээлээр дан хооллодог бол өөр болно. Дан хөхөөр хооллодог бол нэг өөр. Жингийн илүүдэлтэй эсрэгээрээ жингийн дутагдалтай бол нэмэлт хоолонд оруулахад ялгаатай. Тэгэхээр өрхийн эмч, хүүхдийн эмчээс зөвлөгөө авч байгаад хүүхдэдээ өгөх хэрэгтэй.
Жишээ нь, жин ихтэй хүүхдэд хэрхэн өгөх вэ. Хөхөөрөө хооллодог мөртлөө жингийн илүүдэлтэй. Хөөнгө гэж ярьдаг, тийм хүүхдэд манная кашаар нэмэгдэл тэжээлд оруулаарай гэдэг нь асар буруу. Жин нь улам л нэмэгдэнэ.
“Манай хүүхэд зургаан сар хүрчихлээ, бантан өгье” гэх түгээмэл алдаа их байдаг. Нэмэгдэл хоолонд оруулахдаа хүүхдийнхээ хоол боловсруулах эрхтэнийг дасгаж, бор хоол хүлээж авахад бэлдэх чухал.
ХҮҮХДИЙГ БОР ХООЛОНД ХОЖУУ ОРУУЛАХ АСАР ИХ ХОР УРШИГТАЙ
Бор хоолонд хожуу орох асар хор уршигтай. Үгүй ядаж, зургаан сартайд нь оруулсан байх ёстой. Оройтуулаад оруулбал танай хүүхдийн хоолны дуршил муудна. Зургаан сар гараад хүүхэд бор хоол идэхийг хүсээд эхэлдэг шүү дээ. Яг хүсэж байгаа тэр үед нь хоолловол хүүхэд бор хоолоо идээд сурчихна. Хожуу оруулах юм бол хүүхэд хөхөө хөхөөд л, нэмэгдэл хоолонд дургүй болчихдог. Өлсөх мэдрэмжээ эхийн сүүгээрээ дарчихаад байдаг. Бор хоолоор өөрт хэрэгтэй зүйлсээ авахгүй бол нэгдүгээрт, хүүхэд давжаарна. Хоёрдугаарт хоолны дуршил муутай болно. Гуравдугаарт, дархлаа муутай, өвдөмтгий болох эрсдэлтэй” гэв.
Б.НЯМДАВАА: ХҮҮХДИЙГ БОР ХООЛОНД ОРУУЛАХДАА "BABYBIO" БРЭНДИЙН ХОЁР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨГӨХ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
Мэргэжлийн эмч нар “babybio” брэндийн цагаан будааны каш, ногооны нухаш хүүхдэд өгөх нь эрүүл мэндэд тустай гэж зөвлөдөг. Эдгээр бүтээгдэхүүний талаар “Green gate international” компанийн брэнд менежер Б.Нямдаваа “Анх бор хоолонд орж байгаа хүүхдэд зориулсан “Babybio” брэндийн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг өгөхөд илүү тохиромжтой гэж хоол зүйчид, хүүхдийн эмч нар үздэг. Цагаан будааны каш нь нярай хүүхдийн шимт тэжээлийн хэрэгцээнд зориулсан орц найрлагатай. Нэмэлт давс, сахаргүй. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүнийг эхийн сүү болон нэмэлт сүү, усанд найруулж өгөхөд тохиромжтой.
Ногооны нухашны тухайд кесерова хагалгаагаар мэндэлсэн эсвэл өтгөн хаталттай ч юм уу хүүхдүүд хэрэглэхэд илүү тохиромжтой. Учир нь ийм хүүхдүүдэд микро шим тэжээлийн хэрэгцээ шаардлагатай байдаг. Энэ ногооны нухашны тухайд дан эрдэнэшишийн болон вандуйн нухаш гэж бий. Тэгэхээр эдгээр нухашийг 5-7 хоногийн хугацаанд дасгаад, дараагийн төрлийг нь хүүхдэд бэлдэж өгөхөд тохиромжтой” гэлээ.