“Япон улс баасан гарагаас эхлэн Хятадаас ирсэн аялагчдыг ковид-19-ийн шинжилгээ өгөхийг шаардана” гэж ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдлээ. Японы эрх баригчид сүүлийн саруудад жуулчдад тавих хязгаарлалтаа зөөлрүүлсэн боловч Хятадаас ирж байгаа аялагчдад ийм шаардлага тавьсан нь тус улсад нэвтрэхдээ шинжилгээ өгөх ёстой цорын ганц орон болж байна.
Өөрөөр хэлбэл, бусад орноос ирж байгаа иргэдэд ямар нэг шинж тэмдэг илрээгүй л бол Япон улсад шууд нэвтрэх боломжтой юм. Мягмар гарагт гаргасан энэ мэдэгдлийнхээ талаар Японы ерөнхий сайд “Хятадад халдварын тохиолдол их байгаа учраас ийм шийдвэр гаргасан” гэжээ. Хэдий БНХАУ ковид-19-ийн эсрэг хязгаарлалтуудаа сулруулсан ч эсрэгээрээ бусад орнууд БНХАУ-д хязгаарлалт тавьж эхэлж байна гэж хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: SCMP