Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн Ираны хөлбөмбөгчин Али Дэйгийн гэр бүл Дубай руу зорчиж байхдаа гэнэт зогсож, аяллаа үргэлжлүүлээгүй байна.
Дэйгийн хэлснээр түүний гэр бүл Арабын Нэгдсэн Эмират улс руу аялж, ирэх долоо хоногт буцаж ирэхээр төлөвлөж байжээ. Тасним мэдээллийн агентлаг энэ сарын эхээр Дэйгийн эхнэр эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн тул түүнийг зорчихыг хориглосон гэж мэдэгджээ. Мөн төрийн мэдлийн IRNA агентлаг "Дэйгийн эхнэр улс орноо орхин явахаасаа өмнө шийдвэрээ холбогдох байгууллагуудад мэдэгдэхээ амласан" гэж түүнийг дэглэмийн эсрэг бүлэглэлтэй холбоотой гэж буруутгасан юм. Энэ мэтчилэн Ираны жагсаалд оролцогсдыг дэмжсэн нэр нөлөө бүхий хүмүүст хориг тавьж, баривчилж эхэлж байна. Тиймээс Иранд яаралтай олон улсын хэмжээнд арга хэмжээ авах шаардлагатай тулгарсныг хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: DW