“Юнивишн” ХХК“-аас Улсын Ерөнхий байцаагчийн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай албан шаардлагын биелэлтийг ирүүллээ.
Албан бичигт дурдсанаар дараах байдлаар шаардлагын биелэлтийг хангаж ажиллахаар болсон байна. Үүнд:
1. “Юнивишн” ХХК нь “Хэрэглэгч Олон суваг дамжуулах үйлчилгээ, интернетийн үйлчилгээ суурин утасны үйлчилгээг дангаар нь ашиглах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд зөвшөөрснөөс хойш холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж,
2. Хэрэглэгч багц ахиулах, бууруулах боломжийг олгох үүднээс гэрээний хугацаанаас өмнө багцаа бууруулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн хувьд:
– Төхөөрөмж авсан бол тухайн төхөөрөмжийн ашигласан хугацаанд ногдох төлбөрийг үндсэн үнээс хасаж тооцох,
– Үйлчилгээний эрх авсан бол үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр ашигласан хугацаанд ногдох төлбөрийг хэрэглэгчээр дүйцүүлэн төлөх” байдлаар тус тус шийдвэрлэхээр болсон байна.
Биелэлтийг хангаагүй албан шаардлагын заалтуудын талаар ШӨХТГ-с үргэлжлүүлэн судлах болно.
/Жич: Үнийн нэмэгдэлтэй холбоотой мэдэгдлийн хариу тусдаа ирэх болно./