Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй ч БНХАУ ирэх оны эхээр хилээ нээж магадгүй гэж гаднын хэвлэлүүд таамаглаж байна. Ингэхдээ, гаднаас хилээр нэвтэрч байгаа хүмүүст хязгаарлалт тавихаа зогсоохоор болжээ. Тодруулбал, БНХАУ-ын хилээр орж ирсэн хүмүүс гурван долоо хоног хүртэлх хугацаанд хөл хорионд байх ёстой байсан нь одоогийн байдлаар таван хоног болж буураад байгаа юм.
Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 8-аас эхлэн уг дэглэмийг цуцалж буй талаар албаныхан мэдээллээ. Ийнхүү БНХАУ тэг ковид бодлогоо орхиж, хорио цээрийн дэглэмээ шат дараалан сулруулсаар байна. Мөн БНХАУ ковид-19 вирусыг А түвшний халдварт өвчний ангилалд оруулдаг байсныг бууруулж B түвшин болгосон байна.
Эх сурвалж: BBC