АН-аас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар мэдээллээ.
“Алтангадас үргэлж хойд зүгийг заадаг шиг нүүрсний хулгай Монгол улсын Засгийн газар луу байнга заах боллоо. Улсын Ерөнхий прокурорын тогтоолд нүүрстэй холбоотой 38 хэрэг шалгагдаж байна гэж байна. 2013-2017 оны хооронд гурван хэрэг байна. Бусад нь 2017-2022 оны хооронд гарсан байна. Мөн гаалийн газрын танилцуулгад 2018-2022 оны хооронд 1748 тээврийн хэрэгслээр 186,4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Энэ мэдээллийг ЦЕГ-т хүргүүллээ.
Монгол улсын Засгийн газар Эрдэнэс Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон. Энэ хүн бол Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат нь Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-д сүүлийн дөрвөн жил ажиллаж байна. хоёр удаа улиран томилогдсон. Энэ хүн Эрдэнэс Тавантолгой компанийг өмнө нь шалгаад, ажлыг нь дүгнээд, гүйцэтгэх захирал Ганбат гэж хүний ажлыг сайн байна гэж 2019, 2021 оны ажлуудыг дүгнэж байсан. Хулгайгаа шалгаж чадаагүй байж одоо бүрэн эрхт төлөөлөгч болоод өөрөө өөрийгөө шалгах гээд явж байна.
Нийт шалгагдаж байгаа 38 хэргийн 35 нь МАН-ын гишүүд олон байгаа үед Засгийн газрын гарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна. Нүүрсний хулгай, оффтейк гэрээнүүд бүгд энэ Засгийн үед хийгдсэн. Өнөөдөр МАН-ын Засгийн газар нүүрсний хулгайн хэрэгтэй өөрсдөө тэмцэж байна. Нүүрсний хулгайчид Монгол улсын Засгийн газарт байна. Энэ зүг рүү бүгд харах ёстой. УИХ нь Засгийн газраа дуудаж, энэ үйлдлүүдээ шалгах цаг нь болсон” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.