Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир ус Туул голруу цутгаж байна гэсэн мэдээлэл Туул голын саь газрын захиргаанд иржээ.
Иргэний өгсөн мэдээллийн дагуу Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтарч шалгахад “Woody's Residence” хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүлжээ.
Мөн тус асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авна гэв.