ОХУ-ын өмнөд хэсэгт орших “Энгельс” цэргийн бааз руу Украины нисгэгчгүй онгоц халдлага үйлдэж, гурван хүн амиа алдсан гэж ОХУ-ын албаныхан мэдэгдлээ. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн нисгэгчгүй онгоцыг устгасан боловч дэлбэрэлт үүссэн байна.
Энэ сарын эхээр уг бааз руу Украины тал ижил төстэй халдлага үйлдсэн гэж ОХУ мэдэгдэж байсан. Тус бааз нь Украины хилээс зүүн хойд зүгт 500 км зайд оршдог.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украины дайныг эхлүүлснээс хойш “Энгельс” баазыг Украины олон объектуудад пуужингаар цохилт өгөхөд удаа дараа ашигласан. Кремлийн зүгээс хэдий өмнө нь Украиныг нутаг дэвсгэрт нь халдсан гэж буруутгаж байсан ч арванхоёрдугаар сард болсон гэх халдлагууд өмнөх халдлагуудаас илүү ОХУ-д гүнзгий тусаж байгааг шинжээчид онцоллоо.
Эх сурвалж: BBC