УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ ажлын хэсэг бүрдүүлсэн талаар мэдээллээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монголын төр ард түмэндээ 2022 оны шинэ жилээр ямар бэлэг барьж байна вэ.
30 жил явсан улс төрийн тогтолцооны идээ бээр нь шахагдаж байна. Сүүлийн зургаан жил засаглаж байгаа эрх баригчдын бодлогын алдаанууд энэ хүрээд хагарч байна. Улс төржсөн, халамжийн тогтолцоот, сонгуульд ялахын төлөө юу хийж болох вэ гэсэн сүлжээний улс болж хувирсны гор өнөөдөр гарч байна.
АН-ын бүлэг арванхоёрдугаар сарын 22-нд ээлжит бусаар хуралдаж, 11 гишүүний саналаар Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулъя гэдэг шийдэлд хүрсэн. Өнөөдөр бид ажлын хэсгийнхээ анхны хурлыг өнөөдөр хийлээ. Ажлын хэсэг нь 39 хүний бүрэлдэхүүнтэй, зөвлөх багтай. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, дэд даргаар НИТХ-ын төлөөлөгч Н.Тулгат, нарийн бичгийн даргаар Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд нар ажиллана.
Ажлын хэсгийн зөвлөх багт С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар багтаж байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.