Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн амралтын өдөр АН-ын залуус уулзжээ. Уулзалтаар намын дотоод эв нэгдлийг хангах, улс орны өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, улс төр, эдийн засгийн бодлогоо илүү тодорхой болгох, мөн ирэх сонгуульд намаа бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцож, зөвшилцөлд хүрчээ.
Уулзалтад оролцсон хүмүүсийг харвал "дээрээ ах наргүй, ах нарын хувийн тоглолтод оролцдоггүй" гэгддэг хүмүүс байгаа юм. Тэд цаашдаа ойр ойрхон уулзаж, АН-ыг "тинк танк" институт болгон ажиллах юм байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн амьдралд төдийлөн үүрэггүй явж ирсэн АН дотор шинэчлэлийн салхи ийнхүү сэвэлзэж эхлэв бололтой.