Казино, бооцоот морин уралдааны хуулийн төслийг өргөн барьсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр “Засгийн газраас УИХ-ын даргад гурван хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Үүнд:
- Казиногийн тухай хууль
- Морин бооцоот уралдааны хууль
- Төлбөрт таавар тоглоомын тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн мэдүүллээ.
Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд аялал жуулчлалын багц хууль болгож, аялал жуулчлалын тухай хууль болон энэ гурван хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн.
Казиногийн хуулийн тухайд Монгол улсын эрх зүйн тогтолцоонд шинэ, содон түүх байдаг. 1998 онд Монгол улс Казиногийн тухай хууль баталж гаргаж байсан. Тухайн үед үүссэн нөхцөл байдал авлига албан тушаалтай холбогдуулж, тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө парламентаас хүчингүй болгож байсан.
Казино бол дэлхийн маш олон оронд аялал жуулчлалын цэнгээнт хөтөлбөрт хамаардаг. Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа тохиолдолд гарцаагүй Казиногийн хуулийн баталж, казино байгуулж, түүгээр дамжсан аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг видео бичлэгээс үзнэ үү.