УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар “Аж ахуйн нэгжүүдийг дэмжих” тогтоолын төсөл өргөн барьж байна. Үүнд Цар тахлын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан паспорт олгох тухай асуудал хөндөгджээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төрийн албан хаагч гадаадад ногоон паспортоор зорилоо гээд нэг долларын нэмэр төсөвт оруулахгүй. Харин зарлага л гарна. Үүний оронд ногоон паспортыг баялаг бүтээгчдэд, бизнес эрхлэгчдэд эн тэргүүнд олгож байх хэрэгтэй. Тэд гаднаас сайн туршлага, ноу хау, технологи оруулж ирнэ. Хөрөнгө оруулалтын боломж нээх, шинэ техник технологи оруулж ирэхийн тулд бизнес эрхлэгчид виз хүлээж, цаг алддаг. Ядаж цагийг нь хэмнэхэд төр чадах зүйлээрээ туслах хэрэгтэй” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг видео бичлэгээс үзнэ үү.