Нүүрсний тээвэртэй холбоотойгоор 300 аж ахуйн нэгж, 22000 жолооч, 6000 ажилчны эрх ашиг хөндөгдөж буй талаар "Монгол туургатан" ачаа тээврийн холбоо ТББ-аас мэдээллээ.
“Монгол туургатан” тээврийн холбооны тэргүүн Бямбагэрэл “2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Эрдэнэс Тавантолгой Засгийн газрын 362 дугаар тогтоолыг танилцуулсан.
Монголын экспортыг нуруун дээрээ үүрч яваа гашуун сухайт боомт нь цар тахлын үед ч тасралтгүй тээвэрлэсээр ирсэн. 362 дугаар тогтоолыг баталснаар Монгол тээвэрчдыг ажилгүй болгож байна гэж харж байна. одоогийн байдлаар Гашуун сухайт боомтоор тээвэр явуулж байгаа 22 мянган жолооч, зургаан мянган туслах ажилтан, 300 гаруй аж ахуйн нэгж халдвар хамгаалалтын дэглэмийг барьж ажиллаж байна. Энэ тогтоол батлагдснаар тендерийн зарчмаар явна гэж хэлсэн. Тендерийн зарчмаар явж байгаа тохиолдолд Монгол компани энэ тендерт оролцоод ялна гэсэн ойлголт байхгүй. Оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Монгол компанийн урсгал зардалтай тэнцэхүйц үнийг хамгийн дээд үнээр тавьсан байна. Энэ нь нүүрс худалдан авагч компаниудын тээврийн салбар нь орж ирээд, монополь үүсэх эрсдэлтэй” гэв.
Тээвэрчдийн төлөөлөл “Өнөөдрийн байдлаар Цагаан хаднаас Ганц мод руу тээвэрлэж байгаа тээврийн үнэ нь 40 мянган төгрөгөөс доош уралдана гэж байна. Тонн тутамд 40 мянган төгрөгөөс доош уралдахаар аж ахуйн нэгжүүдийн одоо гарч байгаа зардалд ч хүрэхгүй мөнгө байна. Энэ үнээр явбал тээвэр хийж байгаа бүх аж ахуйн нэгжүүд цаашдаа тээврээ үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болж байна. Гагцхүү маш олон тээврийн хэрэгсэлтэй, Хятадын хөрөнгө оруулалттай юм уу ганц нэг монополь компаниуд тээврээ үргэжлүүлэх боломжтой. Учир нь нүүрсээ өөрсдөө худалдан авч байгаа учраас олсон ашгаараа тээвэрлэх боломжгүй хамгийн бага үнийг санал болгож, тендерт ялах боломжтой. Ингэснээр үлдсэн тээвэрчид ямар ч ажилгүй болно. Бидний тооцоолсноор нийт тээвэрчдийн 18 хувь нь ажилтай үлдэж, 18 мянган ажлын байр сул зогсоно. Үүнийг дагасан хор нөлөө маш их байна. Жишээлбэл, энэ ажлын байрыг бий болгоход аж ахуйн нэгжүүд 950 орчим тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийсэн. Үүнийг банк, санхүүгийн байгууллагаас зээлсэн байдаг. Энэ зээлийн эргэн төлөлт зогсоно ” гэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг видеогоос үзнэ үү.