Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадам өнөөдөр болно.
Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагналын эзэн болохыг тамирчин бүхэн хүсдэг. Энэ оны амжилтаа дүгнэхээс гадна тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог том шагнал билээ.
“Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар хамгийн олон удаа тодорсон эрхэм бол Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар. Тэрбээр гурван удаа эл шагналын эзэн болжээ.
“Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг тамирчид:
2002 он: О.Пүрэвбаатар (Чөлөөт бөх, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт)
2003 он: О.Гүндэгмаа (Буудлага, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт)
2004 он: Х.Цагаанбаатар (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга)
2005 он: Б.Наранбаатар (Чөлөөт бөх, Гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)
2006 он: Х.Цагаанбаатар (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга)
2007 он: Э.Бадар-Ууган (Бокс, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын аварга)
2008 он: Н.Түвшинбаяр (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт)
Э.Бадар-Ууган (Бокс, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын аварга)
2009 он: Х.Цагаанбаатар (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга), П.Сэрдамба (Бокс, Хөдөлмөрийн баатар, Гавяат тамирчин, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт)
2010 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт)
2011 он: П.Сэрдамба (Бокс, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт)
2012 он: Н.Түвшинбаяр (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт)
2013 он: М.Уранцэцэг (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт)
2014 он: Г.Болдбаатар (Жүдо, Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт), С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх, Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт)
2015 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт), Э.Бэхбаяр (Чөлөөт бөх, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт)
2016 он: Д.Отгондалай (Бокс, олимп, ДАШТ-ий хүрэл медальт), Д.Сумъяа (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт)
2017 он: Д.Сумъяа (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт)
2018 он: М.Нандинцэцэг (Боск, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт)
2019 он: Э.Цэндбаатар (Бокс, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт)
2021 он: М.Уранцэцэг (Жүдо, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт).