Бразилийн хөлбөмбөгийн домогт тоглогч Пелегийн хүү, охин хоёр Сан Пауло дахь эмнэлэгт зул сарын баярыг аавтайгаа хамт өнгөрөөж байгаа зургийг инстаграм хуудастаа нийтэлжээ. “Бид энд тэмцэхээр, мөн итгэл тээн дахин нэг үдшийг хамтдаа өнгөрүүлж байна” гэж бичжээ.
Эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа аавыгаа тэвэрч буй зургаа нийтлэхдээ энэ тайлбарыг түүний охин хавсаргасан байна. Пелегийн ач охин София мөн зураг дээр харагдаж байсан юм. Харин Делегийн хүү Бразилийн хөлбөмбөгчин, дасгалжуулагч Эдиньо аавтайгаа авхуулсан зургаа оруулахдаа аавынхаа гараас атгаад "Ааваа… бүх хүчээ тандаа" гэж бичжээ.
Эмнэлгийн мэдэгдэлд дурдсанаар өдгөө 82 настай Пеле арваннэгдүгээр сарын 29-нд амьсгалын замын халдвар авсан ба 2021 оны есдүгээр сард бүдүүн гэдэсний хорт хавдартай гэдгээ мэдэж байсан юм. Энэ долоо хоногийн эхээр эмнэлгээс өгсөн мэдээллээр Пелегийн биеийн байдал эрс муудаж, хорт хавдар нь даамжрах тул түүнд илүү их анхаарал халамж тавих шаардлагатай болсныг дурьджээ. Түүнээс хойш тус эмнэлэг Пелегийн биеийн байдлын талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байна. Пелегийн гэр бүлийнхэн тусалж дэмжиж байгаа бүх хүнд талархлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC