Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ 2022 оны эмнэлгийн нэгдсэн тайлангийн хурлаа өчигдөр /2022.12.23/ амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган үг хэлж, 2022 онд бид бүхэн баг хамт олноороо нэгдэж ажилласны хүчинд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт, Магадлан итгэмжлэлийн баталгаажилтаа амжилттай таван жилээр сунгасан гэдгээ онцлон, бүх ажилчдадаа талархаснаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган "УХТЭ-ийн үйл ажиллагааны тайлан" танилцуулж, УХТЭ-ийн мэс заслын эмч Б.Онон "Гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон KOFIH төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг", ЭМТҮЧАБ-ын албаны дарга З.Аръяасүрэн "УХТЭ-ийн 2022 оны "Чанарын жилд" хийсэн ажлын тайланг тус тус танилцууллаа.
Мөн Тайлангийн хурлын төгсгөлд шилдэг ажилтан, шилдэг эмч, шилдэг тасаг болон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичиг зэргээр шагнагдсан эмч, сувилагч, инженер, техникч, үйлчилгээний ажилтнуудын шагналыг эмнэлгийн удирдлагууд гардуулан өглөө.