“Хэрвээ би сайн харж чаддаг, өсөлт маань хэвийн байсан бол гэрийнхэндээ илүү хэрэгтэй хүн байж чадах байсан” гэж ярих адтай сэргэлэн, ухаалаг хүүг Э.Энгүүнбат гэдэг. 80 хувийн харааны алдагдалтай, өнчин тархины гэмтлээс үүдэн өсөлт нь удааширсан түүний хамгийн их хүсдэг зүйл нь өндөр болох аж. Ангийнхан нь үүнээс болж шоолоод байдаггүй ч, танихгүй хүүхдүүд нүд нь эргэлдэж байгааг хараад солир гэж шоолох, жижигхэн биеийг доромжлох үйлдлүүд байгагүй гаргадагт гутарч явдаг талаар ярьсан юм.
Өсөлтийн даавар нь сарын нэг сая төгрөгийн үнэтэй байдаг. Түүнийг 4-9 жил тарих шаардлагатайч Энгүүнбат хүү ЭХЭМҮТ дээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур явдгаа ч хэлсэн юм.
Энгүүнбат хүү 10 настай. ETV телевизийн “Хүүхдийн нэгдүгээр тойм” гэдэг нэвтрүүлгийн, Танин мэдэхүйн буланг хөтөлдөг байна. Учир нь тэрээр шинжлэх ухаанд маш сонирхолтойн дээр нэг уншсан сонссон зүйлээ маш хурдан ойлгох давуу талтай талаараа хуваалцсан юм. Энэ талаар ярихдаа, "
Би нэгдүгээр ангид орохдоо бүх үсгээ мэддэг, уншиж чаддаг хүүхэд байсан. Юмыг хурдан сурч ойлгодог хүүхэд болохоор хичээлдээ сайн сурдаг байх гэж боддог. Сайн сурахад хичээл зүтгэл, ухаан хэрэгтэй. Хоёулаа л хэрэгтэй. Гэхдээ би бас урлагт дуртай. Том болоод бараг урлагийн чиглэлээр явах байх. Гэхдээ сансар огторгуйн чиглэлээр хамт ч явж магадгүй. Ээж байгаагүй бол би дуу сураад, юмсыг ойлгож өнөөдрийн зэрэгт байж чадахгүй байсан гэж боддог” гэв.
Харин түүний бусдад хандаж хэлэхийг хүсдэг үг нь, Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гээд энгийн сургуульд оруулахгүй байж болохгүй. Харин хүүхдүүдэд хандаж хэлэхэд бусдыг битгий янз бүрээр шоолж байгаарай гэж хүсье гэв.