Зул сарын баярыг тохиолдуулан дээрэлхэл, хүчирхийллийн улмаас халзарсан сурагч охин 5000 фунт стерлингийн "амьдралыг өөрчлөх" үс унах эмчилгээ хийлгэжээ.
11 настай Бонни Пуллан гурван жилийн өмнө бага сургуулийнх нь ангийнхан түүнийг өдөр тутам дээрэлхэж байснаас үс нь унаж эхэлсэн байна. Тодруулбал, түүний ээж охиноо долоо нас хүрсний дараа толгой нь халзарч эхэлснийг анзаарч байжээ. Өөрийн түүхээ хуваалцсанаас хойш Бонни-д энэ долоо хоногт нэрээ нуусан хандивлагчаас 5000 фунт стерлингийн тусламж буюу бэлэг иржээ.
CNC үс солих систем гэж нэрлэгддэг мэс заслын бус эмчилгээг ийнхүү Бонни хийлгэхээр болсон байна.Энэ нь тэр хиймэл үсээ тайлахгүйгээр олон жилийн турш зүүж чадна гэсэн үг бөгөөд ингэснээр өөртөө итгэлтэй болоход нь маш их дэмжлэг болно гэж ээж нь талархлаа илэрхийлсэн байна. Бага насны хүүхдээ бусдын дээрэлхэлтээс болж шаналж байхыг нь харсан түүний ээж бусад эцэг эхчүүдийг мөн ийм зүйл мэдрэхгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлж, өөрийн түүхээ цахим хуудсандаа нийтэлсэн нь олон мянган хүнд хүрчээ.
SOURCE: THE INDEPENDENT