АНУ БНАСАУ-ыг Украинд ашиглах зорилгоор Оросын хувийн батлан хамгаалах байгууллага болох “Вагнер” группт пуужин нийлүүлсэн гэж буруутгалаа.
Цагаан ордноос уг үйлдлийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж үзэн Вагнерын эсрэг цаашид хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ. Харин БНАСАУ ч, Вагнер ч энэ мэдээллийг үгүйсгэж байна. Украйнд Вагнерын цэргүүд 1000-аас 20000-д хүрсэн гэж Их Британийн засгийн газар мөн мэдэгдэж байгаа юм. Тус бүлэглэл сүүлийн үед Сири болон Африкийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дайны гэмт хэрэг, хүний эрхийг зөрчсөн хэмээн удаа дараа буруутгагдаж байгааг хэвлэлүүд онцолж байна.
Пентагоны төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хандан "Вагнер Украины дайнд дэмжлэг үзүүлэх зэвсэг нийлүүлэгчдийг дэлхий даяар хайж байна" гэж сэрэмжлүүлжээ. Түүнчлэн тэрээр Вагнер групп Украинд сар бүр 100 сая доллараас илүү зардлыг зарцуулж байгааг хэлсэн байна.
SOURCE: BBC