Парисын төвд болсон зэвсэгт халдлагаас болж гурван хүн амь үрэгджээ Парисын төвд зэвсэгт этгээд гал нээж, гурван хүний аминд хүрч, дөрвөн хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.
Энэ хэрэг Гаре де л'Эст өртөөнөөс холгүй Курдын соёлын төв болон үсчин гоо сайхны газрын ойролцоо болсон байна. Халдлага үйлдсэн 69 настай сэжигтнийг цагдаа нар шуурхай баривчилсныг Францын хэвлэлүүд мэдээлсэн. Сэжигтэн нь Францын иргэн бөгөөд хоёр удаа аллага үйлдэхийг завдсан хэргээр шалгагдаж байсан гэх мэдээлэл байгаа ч буудсан шалтгааны талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.
Уг хэргийн үеэр шархадсан хүмүүсийн бие маш хүнд байгааг гэрчүүд мэдээлж байгаа юм. Цагдаа нар сэжигтнийг тэр дор нь баривчилсан бөгөөд халдлагад ашигласан зэвсгийг нь олжээ. Прокурорууд харин энэ хэргээр хүн амины хэрэг үүсгэсэн гэж мэдэгдсэн. Парис хотын дарга Анн Идалго цагдаа нарын шуурхай арга хэмжээг сайшаасан байна. Францад төдийгүй Европын орнуудад сүүлийн үед ижид төст хэргүүд болж байгаа нь олон нийтийн санааг зовооход хүргэж байна гэж хэвлэлүүд бичиж байна.
SOURCE: BBC