БОАЖЯ, БХБЯ, БШУЯ, ЗТХЯ, СЯ, УУХҮЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, ЦХХХЯ, ЭХЯ, ЭМЯ гэсэн 11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд урьдчилсан байдлаар шилжүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Тэрбээр, Эрүүл ахуй, амь нас, байгаль орчинтой холбоотой хяналт төрдөө үлдэх ёстой. Бусад төрлийн хяналтыг хувийн хэвшил болон ТББ-уудад шилжүүлж тэр замаар хяналтыг тавьдаг болно.
Ирэх долоо хоногт Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль өргөн барина. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах боломж бүрдэх юм. Танхимын хууль батлагдсанаар ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нэгдээд мэргэжлийн холбоо байгуулдаг байх ёстой. Энэ мэргэжлийн холбоонд нь тэр салбарын мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлнэ гэсэн зорилгыг агуулж байна. Өнөөдөр байгаа холбоодод шууд шилжүүлэхэд учир дутагдалтай байна.
Тэгэхээр үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ААН-үүдийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг олгосноор мэргэжлийн түвшинд хяналтаа тавих бүх нөхцөл бүрдэнэ" гэлээ.