"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг томилоод хоёр хонож байна. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ны бүтцийг баталсан талаараа хэллээ.
Тэрбээр, ""Эрдэнэс Монгол" ХХК нь 89 орон тоотой, долоон хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Гүйцэтгэх захирлыг оруулахгүйгээр 88 орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулна.
Ахлах менежер буюу газрын дарга долоо, менежер долоо, мэргэжилтнүүд 74 байна. Нээлттэй сонгон шалгаруулалтын өнөөдрөөс зарлаж байна. "Эрдэнэс Монгол" ХХК-ий бүтэц өөрчлөгдөж, цэвэр менежментийн компани болж байгаа тул тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж байна.
Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон албан хаагчдад ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг өнөөдрөөс өгнө. Байгаа ажилчид нь тус компанид бий болсон сонгон шалгаруулалтад өрсөлдөх боломжтой. Нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх нэгдүгээр сарын 2-16 хүртэл явуулна" гэлээ.