Дараа долоо хоногийн даваа гарагт IPO гаргахад бэлэн болгохоор ажиллаж буй талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээллээ. Мөн тэрбээр улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй талаар онцолсон юм.
Тэрбээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компани олон нийтийн болж байхад, таваас дээш хувийг эзэмших боломжгүй. Мөн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтэд шилжинэ.
Монголын хөрөнгийн бирж олон нийтийн болж байна. Төрийн өмчийн компаниудын засаглалын ил тод бус байдлыг цэгцлэх зам нь олон нийтийн болгох. Тиймээс Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудыг түүчээлнэ" гэлээ.