Ялалт плаза төвд
09:00 цагт “Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-аас “Модлог” цуврал сургалт лекц зохион байгуулна. Үүгээр хөх далан хальс жимсгэнийн судалгаа инновацыг танилцуулна.
Блью Скай зочид буудалд
09:30 цагт Монгол Улс, БНХАУ-ын сэтгүүлчид "Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе" сэдвийн хүрээнд хоёр улсын байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг хөндсөн 13 дугаар форумыг зохион байгуулна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:30 цагт "Минтранс" болон "Нөхөрлөл зам" ХХК-аас хот хоорондын зорчигч тээврийн суудал ашиглалт 57 хувийн алдагдалтай байхад АТҮТ Улаанбаатар Хөвсгөл чиглэлд 21 цагийн давтамж оруулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.