В.Зеленскийн айлчлалын үеэр болсон онцлох гурван үйл явдлыг онцлон хүргэж байна.
1.Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайн эхэлснээс хойших анхны гадаад айлчлалынхаа үеэр лхагва гарагт АНУ-ын Конгресст хандан үг хэлэхдээ “ОХУ-тай тэмцэхэд АНУ дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэсэн юм. Тэрээр энэ айлчлалыг хийснээр АНУ-ын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах, Украин ба АНУ-ын харилцаа бат бэх хэвээр байгаа гэдгийг нотлох гэж оролдсон томоохон үйлдэл боллоо.
2.Ж.Байдены засаг захиргаа “Patriot” систем бүхий 1.8 тэрбум долларын цэрэг зэвсгийн тусламж Украинд үзүүлэхээр болсноо зарлалаа. Үүний хариуд Володимир Зеленский Украины хууль тогтоогчид "хэзээ ч бууж өгөхгүй", тэдний дэмжлэг "буяны үйлс биш" харин ардчилалд оруулсан хөрөнгө оруулалт гэдгийг хэлжээ.
3. Кремлийн зүгээс Ж.Байден ч, В.Зеленский ч энэ айлчлалаар ОХУ-тай хэлэлцэх сонирхолгүй гэдгээ баталж, нөхцөл байдлыг улам хүндрүүлснийг онцоллоо. Түүнчлэн Ираны гадаад хэргийн сайд В.Зеленский Конгресс-т Иранд үйлдвэрлэсэн дроны тухай үг дурдсан нь “худал гүтгэлэгт тэвчээр бий” гэдгийг санууллаа гэсэн юм.
Ийнхүү Владимир Зеленскийн гэнэтийн айлчлал талууд ба тэдний холбоотнуудыг өөд өөдөөсөө сөрөхөд улам ойртууллаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Нөгөө талд, АНУ ирэх онд ч Украинд үргэлжлүүлэн зэвсгийн тусламж үзүүлсээр байх баталгааг бий болголоо гэж хэвлэлүүд онцоллоо.
SOURCE: CNN
https://edition.cnn.com/europe/live-news/russia-ukraine-war-news-12-22-22/index.html