БНАСАУ шинэ цэргийн тагнуулын хиймэл дагуулаа ашиглан авсан Сөүл хотын зургийг нийтэлсний дараа БНСУ пүрэв гарагт өөрийн хиймэл дагуулаас авсан Пхеньяны зургийг нийтэлжээ.
"Газрын хиймэл дагуул №1"-ээр авсан уг өнгөт зурагт Ким Ир Сений талбай болон түүний эргэн тойронд байгаа түүхийн музей, урлагийн музей, их дэлгүүр зэрэг объектуудыг тод харуулсан байна. Харьцуулбал, даваа гарагт нийтэлсэн БНАСАУ-ын гэрэл зураг нь хар цагаан өнгөтэй байсан бөгөөд Хан мөрнийг гатлах гүүр болон баруун хэсгийн Инчон хотын боомтын ойр орчмыг маш бүдэг харуулж байжээ.
Уг цэргийн тагнуулын зорилгоор бүтээгдсэн "туршилтын хиймэл дагуул"-д суурилуулсан камер нь цэргийн тагнуулын чадавхид нийцэх боломжгүй гэж БНСУ-ын албаныхан дүгнэсэн байна.
SOURCE: YONHAP
https://en.yna.co.kr/view/AEN20221222007300315