“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Өнөө жилийн ДАШТ-д Л.Мессигээр манлайлуулсан Аргентины шигшээ баг түрүүлж, “Алтан дагина” өргөсөн. Ингэснээр Аргентины шигшээ ДАШТ-д 36 түрүүлж, гурав дахь удаагаа аварга болсон юм.
Дэлхийн аварга болох мөрөөдөлдөө хүрсэн Л.Мессигээр аргентинчууд төдийгүй дэлхийн сая, сая хөгжөөн дэмжигч бахархан, бахдаж байна. Яалт ч үгүй Месси үндэсний баатар мөн үү мөн. Тэр дэлхийн сая, сая хөлбөмбөгийн хорхойтны шүтээн мөн үү гэвэл мөн.
Аргентины төв банкнаас Л.Мессигийн зураг бүхий 1000 песо гаргах санал гаргасан талаар “El Financiero" сонинд мэдээллээ. Эцсийн шийдвэр гарч, Мессигийн хөрөгтэй мөнгөн тэмдэгт гаргахаар болсон гэж хэд хэдэн хэвлэл мэдээлсэн ч энэ талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.