БНХАУ ирэх оны нэгдүгээр сард гадаадаас ирж байгаа иргэдэд тавих хорио цээрийн дэглэмээ бууруулахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, гадаадаас ирж байгаа иргэд хорио цээрийн дэглэмийн хүрээнд зочид буудал, эсвэл тусгаарлах байранд байх ёстой байсан шаардлагыг цуцалж, хилээр орж ирэх хүмүүсийг гурав хоногийн хяналтад байлгадаг “0+3” бодлогыг цуцлахаар хэлэлцэж байна гэж албаны хүмүүс хэлсэн байна. Гэхдээ энэ хяналт ямар хэлбэрээр явагдах, эсвэл гэртээ хорио цээрийн дэглэм тогтоох шаардлагатай эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Одоогоор Хятад улс гадаадаас ирж байгаа иргэдийг зочид буудал эсвэл бусад тусгаарлах байруудад ирснээс нь хойш дор хаяж эхний тав хоногийн хугацаанд тусгаарлагдахыг шаардаж байгаа. Хятадад оршин суух хаягтай хүмүүс ч мөн ирсэн гурван өдрийг гэртээ өнгөрөөх шаардлагатай тулгарч буй. Гурван жилийн турш Хятадын эрх баригчид Ковид-19-ийн тархалтын зогсоохын тулд Тэг-Ковид бодлогыг тууштай хэрэгжүүлсэн ч одоо ийнхүү маш хурдан хугацаанд сулруулж байгаа юм. Харин энэхүү гэнэтийн шийдвэр нь вирусийн дэгдэлтийг огцом өсөхөд хүргэж, Ковид-19-ийн шалтгаант нас баралтыг нэмэгдүүлж байна гэж хэвлэлүүд онцоллоо.
SOURCE: STRAITS TIMES