Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Жүжигчин У.Цогтбаяр Зариг.мн сайтад ярилцлага өгч, байр сууриа илэрхийлжээ. Түүний яриаг хүргэж байна.
- Сонгуулиар ажилладаг механизм одоо цаг үе ажиллаж байгаа юм шиг надад санагдсан. Хамаатны эгч маань надад сэтгэлээрээ тусалж байгаа юм. Засгийн газарт өгөх албан шаардлага дээрээ туслалцаа авсан. Өчигдөр намайг хэлэлцүүлэгт намайг урьсан. Гэхдээ би эрх зүйн мэдлэгтэй хүн орсон нь дээр гэж үзсэн учраас манай эгчийг оруулаач гэсэн хүсэлт тавьсан. Хэлэлцүүлэгт оруулаагүй. Жагсаж байгаа залуусын төлөөлөл манай эгчтэй хамт албан шаардлага зэрэг юмсаа ярилцахаар өчигдөр ресторанд орох үед нь цагдаагаас ирээд хоёуланг нь авч явсан.
- Өдөржин байцаасан. Бүх асуултууд нь Цогтоотой ямар холбоотой вэ, Цогтоогийн цаана хэн байгаа вэ зэргээр өдөржингөө л Цогтоо гэж асуусан гэсэн. Утсан дээрх бүх зүйлийг нь хуулж авч, утсан дээрх файлуудыг нь сэргээж авсны дагуу шөнийн 02 цагт 461-р хорих анги руу байцаахаар авч явсан. Би үүнийг шөнө мэдсэн. Өмгөөлөгчөө оруулж чадаагүйдээ харамсаад байж байна.
- Манай эгч өмнө нь АТГ-т урилгаар ажиллаж байсан. Олон улсын татварын мэргэшсэн хүн. Байцаалт өгч байх явцад нь мөнгө авсан гэх мэт мэдээлэл гарч байгаад маш их харамсалтай байна. Шүүхээр шийдээгүй байхад хэнийг ч гүтгэх эрхгүй гээд Хууль зүйн сайд өөрөө хэлж байсан шүү дээ. Нэр хүндтэй, маш олон сайт бичсэн байна. Гайхаад л байна.
- Би ямар нэгэн санхүүжилт аваагүй гэдгээ ам бардам хэлнэ. Одоо цагт бүх зүйл камержсан. Ямарваа нэг юмыг нотлоход их амархан байх. Би олон хоног тагнуулж байна. Ойр тойрны хүмүүсийг минь байцааж байна. Бүр намайг намайг харуулахад чиглэж байна. Сонгууль болж байгаа юм шиг санагдаж байна.
- Би үзэл бодлоо илэрхийлж байгаа энгийн л нэг иргэн. Гэтэл намайг үндэс угсаа, мэргэжил гээд бүхий л зүйлсээр харлуулж байна. Миний ойр дотны бүхий л хүн дарамтанд орсон. Би маш их ядарч, сэтгэл зүйн тавгүй байдалд байна.
- Одоогоор ажил төрөл, гэр бүл рүүгээ анхаарч байна. Гэсэн ч миний үзэл бодол зогсохгүй. Хулгайч нар хэзээ ч ял завшихгүй байх эрх зүйн орчин бүрдээсэй. Үүнийг л би хийх хүсэлтэй байна. Үүний төлөө тууштай явна гэдгээ хэлье.
- Бие маань талбай дээр ч байхгүй ч сэтгэл зүрх минь тэнд байна.
- Залуусыг олноор барьж хорьж байна. Тэд нар надад бас тасралтгүй мэдээлэл өгч байна. Нүүрсний хулгайчдад гарах гарц байхгүй. Хуулиа яаралтай чангатгаж өгөхгүй бол алтны уурхай зэрэг дараа дараагийн асуудлуудыг чинь дэлгэнэ үү.
- 9911-тэй дугарууд над руу үй олноороо залгаж байсан. Аль ч дугаарыг нь би аваагүй. Үүн дээр би ам бардам байж чадна.
- Миний ойр дотны, хайртай хүмүүсээр хүртэл дамжуулж, надад нөлөөлөх гэж оролдсон учраас би эгдүүцэж хүлээж авсан. Маш олон гишүүн, сайд нар залгасан.
- Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцохгүй юм бол хоосон нэрсээр яах юм бэ? Ингээд л мартагдана шүү дээ.
- Б.Хурц нарын хүмүүстэй би уулзах битгий хэл амьдралдаа хараагүй.
- Хүмүүсээс мөнгө байх авсан байх, миний эрлийз байх, жүжигчин байх, энэ бүгд хамаагүй. Төрд байгаа хулгайч нарын эсрэг л үзэл бодлоо илэрхийлж байгаа шүү дээ. Энэ худал хуурмаг мэдээлэлд битгий автаач ээ. Худал хуурмагийг түгээж байгаа сайтуудыг блок хийгээч ээ. Маш олон сэтгүүлч, сайтууд мөнгө авсан гэж пост хийсэн байна. Миний мөнгө авах тухай асуудал юм уу, төрд байгаа мафижсан хулгайч нарын асуудал чухал юм уу?
- Нотлох баримтгүй юманд битгий итгээч ээ. Манай гэр бүлийн хог хүртэл алга болчихоод байна. Эхнэрийг чинь хүчиндэнэ гэх мэтээр дарамталсан мессеж маш их ирдэг. Энэ бүхнийг би сошиалд дэлгэнэ. Дөнгөж юм эхэлж байна. Залуус удахгүй нэгдэх байх. Хавар жагсъя гээд байгаа байхгүй юу. Өвлийн тэсгим хүйтэнд та нар хүнийг ингэж шар махтай нь хатааж, ард иргэдээ доромжилж зовоочихоод, хавар жагсана, одоо зогс гэж байгаа юм уу? Бид хэдэн сараар ч гүрийж чадна шүү дээ. Одоо л биш бол хэзээ ч бүтэхгүй байх аа. Хавар гэж битгий яриач ээ. Хөөн хэлэлцэх хугацааг л авч хаямаар байна. Хөрөнгийг нь хураамаар байна. /Ярилцлагын эх сурвалж: Зариг.мн/