Хөгжлийн Банк Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж буй талаар "Цемент Шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээллээ.
Тэрбээр “Хөгжлийн Банкнаас сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний “Бейзмент” гэдэг нэртэй компани 2015 онд 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Тэр мөнгийг нь “Цемент Шохой” ТӨХК-аас нэхэмжилж байна. Хөтөл ХХК болон “Цемент шохой” ТӨХК нь хоёр тусдаа компани.
Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг Төрийн өмчит компаниас нэхээд байна. Энэ хүний төөрөгдүүлсэн Хөтөл ХХК манай “Цемент шохой” ТӨХК-д 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Манай удирдлагын баг ажлаа аваад ес дахь сардаа ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүх санхүүгийн баримтыг АТГ-т өгсөн. Үр дүн гарна гэж найдаж байна" гэлээ.