БНХАУ Украины дайныг зогсооход ОХУ-ыг зуучлах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийг хүлээн авч уулзахдаа хэлжээ.
Тодруулбал, барууны орнуудаас тулгарч буй сорилтуудын дунд хоёр тал стратегийн түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон байна. 2008-2012 оны хооронд ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Д.Медведев өнгөрсөн аравдугаар сард Ши Жиньпин БНХАУ-ын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсоноос хойш Бээжинд айлчилсан Оросын анхны өндөр албан тушаалтан болж байна.
БНХАУ-ын хувьд ОХУ-ыг буруушааж байгаа барууныхантай нэгдэхээс татгалзсаны улмаас олон улсын шүүмжлэлд өртсөн. Үүний зэрэгцээ, АНУ болон Европын гүрнүүд В.Путиныг дайныг зогсоохыг шаардахын тулд ОХУ-д хориг арга хэмжээ авсны дараа талууд эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн билээ.
SOURCE: SCMP