Нүүрнийхээ арьсанд тохирсон, чанартай бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгох вэ. Нүүрээ хэрхэн зөв будаж сурах вэ. Мэйк-ап артист Л.Маралмаа бүсгүйчүүд та бүхэнд ингэж зөвлөж байна.
Тэрбээр “Өнөөдөр та бүхэнд нүүр будалтын бүтээгдэхүүний талаар зөвлөгөө хүргэе. Ингэхдээ мэдээж бүхий л насны эмэгтэйчүүдийг хамруулна.
Эхлээд өсвөр насны охидуудад зөвлөгөө өгье. Охидууд илүү залуу, эрүүл арьстай. Тиймээс арьсаа хамгаалахын тулд хамгаалалт өндөртэй, химийн орц найрлага багатай, хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.
25-аас дээш настай бүсгүйчүүд хамгаалалтаас гадна эластин, коллаген дэмжих бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
35-аас дээш насны бүсгүйчүүд фаундейшнээс илүү BB, CC кремнүүдийг зөвлөдөг. Энэ нь үрчлээсийг тодруулахгүй, яг хэмжээнд нь байлгадаг. Мөн коллаген, эластин зэрэг арьсыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүний орц, найрлага өндөртэй учраас зөвлөдөг. Мэдээж эдгээр бүтээгдэхүүнийг сонгосон ч та Монголын нөхцөлд байгаа учраас powder-ыг заавал хэрэглэх нь зүйтэй. Ингэхдээ мэдээж өнгөгүй, маш хөнгөн бүтэцтэй, ширхэг багатай бүтээгдэхүүн хэрэглэхэд арьс зузаарна гэсэн ойлголт байхгүй. Ихэвчлэн буруу ойлголтоос болоод энэ бүтээгдэхүүнийг алгасчих гээд байдаг. Зөв хэрэглэвэл арьсыг зузааруулж харагдуулахгүй. Арьсныхаа гол суурь, нүүр будалтын 70 хувийг гүйцэтгэх powder, праймерыг зөв сонгочихвол нүүр будалт маань илүү төгс болж өгнө гэсэн үг.
Үргэлжлүүлээд powder болон праймерын талаар зөвлөгөө өгье. Праймерыг кремний доор хэрэглэдэг гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ ихэвчлэн хэрэглэхгүй байх гээд байдаг. Ингэхээр крем нь арзайгаад юм уу нүхжилт үүсдэг. Тэгэхээр праймерыг маш зөв сонгох хэрэгтэй.
Охидууд маань base-ыг сайн хэрэглэж байх хэрэгтэй. Мэдээж праймер, base хэрэглэсэн тохиолдолд нүүрний арчилгааг илүү гүн хийх ёстой. Тэгж байж арьс эрүүл чийрэг байдаг гэсэн үг.
Праймер, base-ыг зөв сонгоод авчихсан тохиолдолд фаундейшн, кремний сонголтын талаар орж ирнэ. Мэдээж хамгийн түрүүнд өнгө сонголт, дараа нь чийгшэл, матте гэдэг бүтээгдэхүүний онцлогууд яригдана.
Өнгө сонголтын хувьд бүсгүйчүүдийн арьсыг үндсэн хоёр өнгөнд хуваадаг. Хүйтэн өнгө, дулаан өнгө гэж. Ямар өнгөнд хамаарах арьстайгаа яаж мэдэх вэ гэвэл та судас, хүзүү, цээжний өнгөө сайн хараарай. Судасны өнгө чинь ногоон суурьтай цэнхэр өнгөтэй байвал та дулаан бүлгийн хүн. Чернилэн ягаан суурьтай байх юм бол хүйтэн бүлгийнх. Ингэж хоёр хуваадаг. За тэгээд, судасныхаа өнгийг харж байгаад кремээ сонгох нь.
Дараагийн зүйл нь юу вэ гэвэл, фаундейшн, BB cream, CC cream хэрэглэчихээд Монголын нөхцөлд урсгахгүй, шороо тоос наалдуулахгүй байлгах хамгийн чухал. Тэгэхийн тулд нунтаг powder хэрэглэх хэрэгтэй. Powder-ыг өнгөгүй, ширхэг маш багатайг нь сонговол кремний өнгө өөрчлөгдөхгүй, яг тэр чигт нь барьдаг” гэлээ.